tasalgaanii tsetseg hudaldaj avlaa / aloe emchilgeenii ach tustai urgamal /
2010 оны 08-р сарын 06 Нийтэлсэн Bobo9 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 2266
Тасалгааны цэцэг тарихдаа дараах зарчмыг баримтлаарай!
2010 оны 05-р сарын 27 Нийтэлсэн Bobo1.
Усалгааг хэтрүүлж болохгүй. Ургамлын хөрсөнд ус төдийгүй агаар хэрэгтэй.
Усалгаа хэтэрснээс хөрсний агаар үгүй болж цэцэг үхдэг.
2.
Өвөл зарим амьтад ичээндээ ордгийн адил цэцэг ч бас ичмэл тайван
байдалд шилждэг. Тиймээс энэ улиралд усалгаа, нэмэлт тэжээлээ багасгах
хэрэгтэй.
3.
Зарим сайхан цэцэглэдэг ургамал тодорхой хугацаанд цэцгээ гөвж, үзэмж
нь буурдаг. Энэ нь таны буруу үйлдлээс шалтгаалаагүй учраас санаа
зоволтгүй.
4.
Төвлөрсөн халаалттай сууцанд өвөл агаар нь говь цөлийнх шиг хуурай байх
тул агаарыг ургамалд тохиромжтой байхууцаар чийглэх хэрэгтэй.
5.
Хортон шавьж илэрсэн тохиолдолд яаралтайустга.
6.
Ургамал бүрийн хослолыг мэдэж хэсэг бүлгээр нь хамт байрлуул.
7.
Хэдийд хэрхэн шилжүүлэн суулгахад суралц.
8.
Ургамал бүрийг шаардлагад нь нийцүүлэн оновчтой байрлуулах.
Тасалгааны цэцгийг тодорхой хэмжээгээр иш мөчрийн оройг нь чимхлэн тайрч, танан хэлбэр үзэмжийг нь засаж байхгүй бол чимэглэлийн чанар нь буурдаг.
Хавар шилжүүлэн суулгах үедээ ургамлыг залуу байхаас нь эхлэн саглагар бут хэлбэртэй эсвэл ишийн оройн хэсэгт салаа мөчир бүхий мод байдалтай болгож хэлбэршүүлнэ.
Хэрвээ та цэцгээ бут
хэлбэртэй өтгөн саглагар болгохыг хүсвэл 5-10 см өндөр болох үед нь дээд
талаас нь чимхлэн тайрч чацуулна.
Харин модлог өндөр нарийн ургуулахыг хүсвэл 30-40 см өндөр болох үед нь хажуугийн мөчрийг авах замаар чимэглэн ургуулна.
Тариа, ногоо, цэцэг тарих сайн өдөр
Монгол зурхайд:
Даваа, Лхавга, Баасан гаригт тариа, ногоо, цэцэг таривал сайн.
Мягмар гаригт муу
Бямба гаригт сайн урган ихэд
арвижих тул маш сайн
Ням гаригт үндэс дэлгэрэх тул
сайн
хэмээжээ.
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 314
Цэцгийг гэрийнхээ хаана байршуулах вэ?
2010 оны 05-р сарын 27 Нийтэлсэн Bobo
Зочны өрөөнд: Зочиндоо зориулан айлууд хамгийн саруулхан, том
өрөөгөө бэлтгэдэг. Энэ өрөөнд зочид цуглахаас гадна үдшийн цагаар гэр
бүлийнхэн нэг дороо цугладаг таатай орчинтой байх нь чухал. Өрөөнд
дулаан орчин бүрдүүлэхийн тулд том навчтай, модлог цэцэг сонгохыг
зөвлөе. Удумбар шиг сүүдэрт сайн зохицон ургадаг цэцгийг сонгоорой.
Унтлагын өрөөнд: Ургамал ч бас шөнийн цагаар хүчилтөрөгчөөс амьсгалдаг. Өдрийн цагаар цэцэг таны унтлагын өрөөний агаарыг цэвэршүүлж, эрүүл болгох давуу талтай. Эдэнбэл, ялдам цэцгийг өвлийн улиралд тавих нь тохиромжтой.
Хүүхдийн өрөөнд: Хүүхэд гэдэг өөрөө хүний ертөнцийн амьд “цэцэг” шүү дээ. Тэдний өрөөнд өнгө бүрээр алагласан Хумсан будаг, Дуслан шовх, Ичимхий гамба, Айргана, Согсоот ногоодой, Сэрдэг, Зузаахай зэрэг цэцэг тарих нь тохиромжтой.
Гал тогооны өрөөнд: Гэрэлтүүлэг, дулаан, чийгийн солилцоо хэдэн янзаар өөрчлөгддөг учраас Хайтан, Хумсан будаг зэрэг тэсвэртэй, үзэмж сайтай цэцгийг тариарай. Хананд бэхлэн унжуулан ургуулах нь өрөөний орчинд нийцтэй. Шүүгээн дээрээ Эгэл авиргана, Сүлжгэнэ, Ногоодой зэргийг байрлуулж чимэглэж болно.
Угаалгын өрөөнд: Байгалийн гэрэлтүүлэгтэй байх нь тун ховор тул сүүдэрлэг нөхцлийг сайн тэсвэрлэдэг Эгэл авиргана, Оймгоно, Хэрээнүд зэрэг ургамлыг жижиг саванд тарьж, хананд байрлуулан унжуулан ургуулахад тохиромжтой.
За би энийг бас л http://tsakhirmaa.blog.banjig.net блогоос татаж авлаа надад нэн чухал зүйл болж магад гэж найдаад татаад авлаа.0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 577
Тасалгааны цэцэг тарих миний хобби
2010 оны 05-р сарын 25 Нийтэлсэн Bobo7 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 1237
Та бид хэмнэлттэй эрүүл амьдаръя
2010 оны 05-р сарын 07 Нийтэлсэн Bobo0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 209
Амтат чинжүү болон өргөст хэмхний хөрс
2010 оны 03-р сарын 17 Нийтэлсэн BoboХөрс
Амтат чинжүү болон өргөст хэмхний хөрсийг бэлгэхдээ:
- хар шороо 70%
- элс 15%
- бууц 15%
Хөрсөө сайтар холиод жижиг саванд хийнэ. Түүнийгээ жигд тараагаад тэгшлээд эдээр нь үрээ цацах эсвэл суулгахад бэлэн болгоно.
Үр суулгах:
бэлдсэн хөрсөндөө үрээ жигд цацах эсвэл 5см-ийн зайтайгаар суулгаж өгч болно. хэрвээ суулгах гэж буй үр чинь соёолсон бол соёог нь дээш харуулан гэмтээлгүй болгоомжтойгоор суулгаж өгөөд бага зэрэг услаад бага зэрэг хөрс цацаж өгнө.
2 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 344
OUTLAW ″Нулимсандаа би хайртай″
2009 оны 10-р сарын 28 Нийтэлсэн BoboOUTLAW
"Нулимсандаа би хайртай"
Чамайг санахдаа би зүрхээ өвдтөл шаналаад
Ханаж цадахгүй зүрхээ хайрын балаар чинь ундаалж
Зүрхэн дэх их хайраа нулимсаар амсаж
Ургасан болохоор нь тэр нулимсандаа би хайртай
Энхрий чи минь наддаа эргээд ирвэл хайрт минь
Энэхэн хорвоог уяртал хайрлаж чадна би
Эргэж харалгүй намайг орхин одвол
Энэхэн насаа дуустал хүлээж чадна би
Үзэсгэлэнт чиний өмнө өвдөг сөгдөн гуйъя
Чамаас бусдыг би хайрлаж чадахгүй
Шиврээ бороонд норон норон чамайг бодон ганцаар зогсоно
Чадалгүй бэргүй дээ би чанга гэгч нь асуугаагүй
Чамгүйгээр амьдралыг туулж чадна гэдэг зориг төрөөгүй
Чамд хайртай сэтгэл минь одоо ч оргилсоор хөрөөгүй
Чамайг үгүйд шаналж чамайг үргэлж санаж
Гуниж ганц олдох амьдралд ганцхан хүнийг би хайрлаж
Гарцаагүй түүнийгээ хайж арчаагүй нулимс хатаж
Гарч ирсэн зовлон минь тоож гансарсан зүрх минь зовсон ч
Ганцхан чиний төлөө дуслах нулимсандаа би хайртай
Чамайг санахдаа би зүрхээ өвдтөл шаналаад
Ханаж цадахгүй зүрхээ хайрын балаар чинь ундаалж
Зүрхэн дэх их хайраа нулимсаар амсаж
Ургасан болохоор нь тэр нулимсандаа би хайртай
Анх чамайг хараагүй бол хэрвээ бодоогүй бол
Бодох бодохдоо зүрх минь ингэж догдлоогүй бол
Догдолсон зүрх минь давраад чамайг санаагүй бол
Санасан хэрнээ шархалж бас шаналаагүй бол
Санасан зүрх минь нүднээс нулимс унагаагүй бол
Унагасан нулимс минь зүрхэнд хэрвээ ургаагүй бол
Ургасан хайр минь сэтгэл дүүрээд засаагүй бол
Унагасан нулимсаа би хайрлах байсан гэжүү
Хайртай гэж хэлсэн болохоор хайртай л гэж бодож дассан
Хайр гэдгийг зохиож чадсан ханатлаа биесээ жаргааж явсан
Чамаас би дурсамжтай чамаас би нулимстай хоцорсон
Хайрт минь буцаж ирэхийг хүсэж байвал
Хамт авахуулсан сүүлийн зурган дээр чи ч бас би ч бас нулимстай
Магадгүй би мартахгүй үл хуучрах дурсамжтай
Санаад байвал тайтгарч чадах чиний нэртэй аялах дуутай
Дуутай дурсамжтай нулимстай энэ хайрандаа би хайртай / би хайртай/
/Чамайг санахдаа би зүрхээ өвдтөл шаналаад
Ханаж цадахгүй зүрхээ хайрын балаар чинь ундаалж
Зүрхэн дэх их хайраа нулимсаар амсаж
Ургасан болохоор нь тэр нулимсандаа би хайртай/2
Чамайг санахдаа би уйлаагүй бол...
Чамайг мартах байсан...
Нулимсандаа би хайртай...
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 252
OUTLAW ″Надаас бүү холдооч″
2009 оны 09-р сарын 29 Нийтэлсэн BoboOUTLAW
"Надаас бүү холдооч"
Саран наадах мөнгөн шөнөөр
Сарнайн дэлбээлэх үүрийн туяанаар
Салж ядан хагацах шиг
Сайхан бодол бидэнтэй үлдлээ
Орчлонд гэрэлтэх чиний царай
Одод бүүдийх тэр шөнөөр
Онгон саран туяагаа гийгүүлэх шиг наддаа санагднаа
Энэ шөнө үүрд байгаасай
Энэ сэтгэл минь мөнх байгаасай
Тэр цагт чи минь ирээсэй
/Тэргэл саран бидэнтэй үлдээсэй/2
Анх би чамайгаа олж хараад
Анх чамтайгаа би чинь учираад
Ариухан хайраа чамдаа өгөхдөө
Хайрлана гэж амлахдаа
Зүрхэндээ ганцхан чамайг л боддог
Зүүдэндээ ганцхан чамайг л хардаг
Харахгүй уулзахгүй өдөр бүхэн
Харин надад хэцүү байна
Уулзахдаа намайг дуугарахгүй бол
Уурласан байна гэж чи бодоорой
Өөр хүний эхнэр гэлгүй
Өөрт минь бүхнээ зориулаарай
Ганцхан намайг хайрлаж чадвал
Гал мэт сэтгэл дүрэлзэж
Гарцаагүй чи минь дэргэд ирэхэд
Энэ хорвоо дүүрэн жаргалтай
Тэнгэр дээрх хайрын бурхан чи биднийг ивээнэ
Тэнгэлэг хөөрхөн охин чи над руу харан инээнэ
Хорвоод чамтай хамт байх
Хувь тавилан надад бий
Жаргалаас холдон чамайг хуурвал
Тэнгэр бурхан нэхэхгүй
Орчлонд гэрэлтэх чиний царай
Одод бүүдийх тэр шөнөөр
Онгон саран туяагаа гийгүүлэх шиг наддаа санагднаа
Энэ шөнө үүрд байгаасай
Энэ сэтгэл минь мөнх байгаасай
Тэр цагт чи минь ирээсэй
/Тэргэл саран бидэнтэй үлдээсэй/2
Чамтай учрахад цастай байсан
Цав цагаан өнгөлөг байсан
Өнгөлөг бас мөнгөлөг цасан дээр
Өдөржин хоёул эрхэлж байсан
Тэр өдрийн алтан наран
Тэр шөнийн тэргэл саран
Чи бидний хайрыг ивээж
Хоёул хайрандаа шатаж байсан
Өдрийн наран бүлээн илчээр
Чи биднийг дулаацуулж
Үдшийн саран тэр шөнөдөө
Бид хоёрыг гэрэлтүүлж
Цас будрах тэр өглөөг
Хамт угтсанаа бүү мартаарай
Худлаа үгээр хайртай гэж
Хайрыгаа чи бүү аргадаарай
Нарт энэхэн хорвоо дээр
үнэн гэдэг үнэхээр хатуу
Үнсэлт мэдэрсэн хайрыг мартана гэдэг хэцүү
Наддаа чи минь үнэхээр хайртай яасан ч хамт байна гэлүү
Гэтэл найз нь ганц удаа санаа тавьсан биш шүү
Хайраа чи минь хаана байна даа
Хайр нь чамайг санаад байнаа
Би чамайг хүсэж байнаа
Хүлээж байнаа
Хайр минь улам асаад байнаа
Яачихав даа
Яагаад чи минь намайг орхиод явчихав даа
Хар буруу санаагүй шүү
Ганцхан чамдаа үнэхээр үнэхээр хайртай гэдгийг чи минь
Ганцхан мэддэг бишүү
Зөвхөн миний энэхэн зүрх
Ганцхан чамдаа дуралсан шүү
Таалагдсан шүү
Би чамдаа өөрийн эрхгүй татагдсан шүү
Энхрий чиний гоо сайханд сөхөрсөн шүү
Орчлонд гэрэлтэх чиний царай
Одод бүүдийх тэр шөнөөр
Онгон саран туяагаа гийгүүлэх шиг наддаа санагднаа
Энэ шөнө үүрд байгаасай
Энэ сэтгэл минь мөнх байгаасай
Тэр цагт чи минь ирээсэй
/Тэргэл саран бидэнтэй үлдээсэй/2
Саран наадах мөнгөн шөнөөр
Сарнайн дэлбээлэх үүрийн туяанаар
Салж ядан хагацах шиг
Сайхан бодол бидэнтэй үлдлээ
1 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 234
"Сүүлчийн захидал" дуучин Энхдөл
2009 оны 09-р сарын 22 Нийтэлсэн BoboҮг, Ая: Энхдөл
"Сүүлчийн захидал"
Миний хажууд чи жаргалтай байсан болохоор
Нүднээс чинь урсах нулимас өмнө минь байсан учираас
Хоолойд минь тулчихаад гарахгүй байна
Хонгор минь чимээгүйхэн чамаасаа би явлаа
Уучлаарай
Миний хайраа одоо битгий уйл
Тэнгэр дээрээс харахад надад хэцүү байна
Бурхан чи бид хоёрыг салгаснаас биш
Чи минь ямарч буруугүй
Маргааш өглөө би нэгэн навчис болоод
Чинийхээ хажуугаар хийсэн буугаад
Амьдралын тэр сайхан гэрэл гэгээг
Чамдаа би чинь шивньедээ
Диваажин гэж байдаг юм байна
Дэргэдээс чинь харж бас цугтаа байж чадахгүй нь
Чинийхээ залбирлаар би дэндүү жаргалтай хайрт минь
Зүүд нойронд чинь нэгэн од гийвэл
Харвах тэр одыг намайгаа гэж бодоод
Хамтдаа байсан өдрүүдийнхээ дурсамжийг дахин нэг санаарай
Нэгэн өглөө би цасан ширхэг болоод
Булбарай хацар дээр чинь хайлан буугаад
Ярьдаг байсан тэр ирээдүйгээ дахин нэг ярилцахыг
Диваажин гэж байдаг юм байна
Дэргэдээс чинь харж бас цугтаа байж чадахгүй нь
Чинийхээ залбирлаар би дэндүү жаргалтай хайрт минь
Сүүлчийн хэдэн үгээ чамдаа захидлаар илгээе
Сайхан амьдралыг олоод сэтгэл өөдрөг амьдар
Сартай тэнгэр лүү харах болгондоо
Сэмхэн миний тухай бодоорой
Алсаас харан хайрлах ёстой л юм байлгүй
Амталж үзсэн хайр минь ганцхан чи л байсан
Түшиг болон чамдаа нууцхан туслан
Тэнгэрээс би чинь харан сууъя
Диваажин гэж байдаг юм байна
Дэргэдээс чинь харж бас цугтаа байж чадахгүй нь
Чинийхээ залбирлаар би дэндүү жаргалтай хайрт минь/2
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 229
Бид хогондоо дарагдсаар байх уу?
2009 оны 08-р сарын 24 Нийтэлсэн Bobo0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 196
BACKSTREET BOYS-"10,000 Promises"
2009 оны 06-р сарын 09 Нийтэлсэн Bobo0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 187
Төрийн дуулалаа гэж
2008 оны 11-р сарын 24 Нийтэлсэн Bobo1 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 191
Журавли дууны үг
2008 оны 11-р сарын 14 Нийтэлсэн Bobo0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 813
Солонгос уламжлалаас
2008 оны 11-р сарын 14 Нийтэлсэн Bobo0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 197
All star- Cry on my shoulder дууны үг
2008 оны 11-р сарын 11 Нийтэлсэн Bobo3 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 612